Monday, July 2, 2012

Таны хүүхэд гоц авяастай юу?

Энэ бол хүүхдээ сонжих маягаар шинжиж үздэг нэг арга юм. Асуулт бүр нэг оноо
  • Хүүхэд чинь ямарваа нэгэн зүйлийг өөрөөр ашиглах тохиолдол гардаг уу?   (тухайлбал, сэрээгээр хог шүүрдэх, хоолны халбагаар газар малтах)
  • Хүүхэд чинь сонирхдог зүйлээ амархан сольдог уу?
  • Хүүхэд чинь хийсвэр зураг зурах дуртай юу?
  • Хүүхэд чинь хараагүй зүйлээ төсөөлж зурах тохиолдол бий юу?
  • Хүүхэд чинь уран зөгнөлт кинонд дуртай юу?
  • Хүүхэд чинь шүлэг эсвэл "болсон явдал" зохиодог уу?
  • Хүүхэд чинь цаасаар амьтны дүрс хайчилдаг уу?
  • Барималын шавраар үзээгүй, хараагүй юмаа төсөөлж хийдэг үү?
  • Ямарваа нэгэн юмыг өөрийнхөө сэтгэлд тохируулан "засдаг" уу?
  • Харанхуйгаас айдаг уу?
  • Шинэ үг хэллэг зохиож байсан уу?
  • Өөрийнхөө тавилгыг өөрийнхөө дураар байрлуулах тохиолдол бий юу?
  • Анх харсан зүйлийнхээ зориулалтыг таах явдал гарч байсан уу?
  • Хувцас авахдаа өвөрмөц чамин хувцас сонгодог уу?
  • Хүүхэд чинь өөрийн гэсэн үзэл бодолтой юу?
  • Өөрийнхөө мэддэггүй, ойлгодоггүй зүйлийг тайлбарлах гэж оролддог уу?
  • Олон асуулт тавьдаг уу?
  • Зураггүй номонд дуртай юу?
  • Өөрөө тоглоом зохиодог уу?
  • Зүүдээ ярьдаг уу?

Хариулт:

  • 16-20 оноо: Танай хүүхэд суутан болох авъяас байна. Хийсвэр сэтгэхүй их хөгжсөн, өөрийн гэсэн тодорхой байр суурь, үзэл бодолтой, алив юманд нямбай, няхуур ханддаг, юмны учир шалтгааныг олж байж л санаа нь амарна. Хүүхдийнхээ авьяасыг улам их хөгжүүлэх хэрэгтэй шүү. Эцэг эхийн анхаарал дутсанаас болж багадаа маш сэргэлэн цовоо байсан хүүхдүүд том болоод бусдаас ялгагдах юмгүй жирийн хүүхэд болдог тохиолдол цөөнгүй.
  • 10-15 оноо: Танай хүүхэд чинь мөн л сэтгэхүй сайтай юм. Гэхдээ бүх салбарт биш, харин гагцхүү өөрийн сонирхсон зүйлдээ л бодлоготой ханддаг байна. Сонирхлыг нь татаж чадаагүй зүйлийг тоохгүй. Хүүхдэд чинь махруу зан, зүтгэл дутаж байна. Тиймээс энэхүү чанарыг л хөгжүүлж чадвал амжилтад хүрэх болно.
  • 4-9 оноо: Аюулын дохио! Хүүхдийн чинь сэтгэн бодох чадвар дунд зэрэг байна. Аливаа юмны мөн чанарт нэвтрэхийг оролддоггүй, мэдэхгүй, чадахгүй юмаа хаячихдаг хүүхэд юм. Хүүхэддээ ихээхэн анхаарал тавихгүй бол хожим амьдралд байр сууриа олохдоо хэцүүдэнэ шүү.
  • 0-3 оноо: Тун ч харамсалтай байна. Юу гэхээ мэдэхгүй юм.

No comments:

Post a Comment