Tuesday, July 31, 2012

Утсаар ярих соёл


ХХ зууны эхэн vед хvмvvс хорвоогийн нэг захаас нөгөө захад байгаа хэн нэгэнтэй ярилцаж болно гэдэгт итгэл муутай байсан байх. Тэгвэл харилцуур утас орчин vед хамгийн өргөн дэлгэр тархсан холбоо харилцааны хэрэгсэл болсон төдийгvй бага ангийн сурагчид хvртэл утсаар ярилцан гудмаар явах нь сонин содон vзэгдэл байхаа больжээ.
Орчин vед утсаар ярилцах явцад таны боон танай пvvс, компанийн ажлын зохион байгуулалт, сахилга бат, дэг журам хялбархан танигдах болно.
Утсаар албан ажлын т
өлөвлөгөө, санхvvгийн нууцтай холбоотой асуудлыг ярьдаггvй ба ямар ч тааламжгvй яриа яригдаж байсан ч та тун тайван байхыг хичээгээрэй. Ер нь зарим хvн нvvр тулан ярилцахаас зайлсхийж утсаар ямар нэг асуудлыг шийдвэрлэхийг хичээдэг. Yvнтэй холбоотойгоор та өөрийн дууны өнгийг дарж сурах хэрэгтэй.
Хэрэв таны залгасан дугаарын харилцагч утсаа авахгvй тохиолдолд тvvнийг залхтал бvv дуудаарай. Гурав буюу тvvнээс дээш удаа дуудаад байх хэрэггvй байдаг. Харилцах хvн чинь ямар нэгэн байдлаар утас авах завгvй байсан бол дараагийн залгалтанд авах болно.
Таны залгасан хvний утас автомат дуу хураагчтай бол та хэт нуршилгvй яриад уулзах, захих зvйлээ товч хэлээд
өөрийн нэрийг хэлээд заавал хэлж бичvvлдэг.
Утсаар харилцах соёл нь утсыг аван мэндлэхээс эхэлдэг. Харилцуурыг авч буй этгээд
өөрийн албан газар, компанийнхаа нэрийг хэлж “...сонсож байна” гэж яриаг эхэлнэ. Мөн ярилцаж буй хvнээ “та” хэмээн дуудах нь аятайхан сонсогддог бөгөөд асуултанд эелдгээр, товч хариулт өгч сураарай.
Яриа д
өнгөж дуусмагц утсаа бvv тасал. Ингэх нь харилцуурын цаана байгаа хvнийг vл хvндэлсэн, салахын тvvс болсон сэтгэгдэл төрvvлнэ.
“Хэн бэ”, “Хаанаас ярьж байгаа юм бэ”, “Юу гэсэн юм” гэх мэтээр харьцах нь эвгvй. “Уучлаарай, тантай ярих хvн одоогоор эзгvй байна. Та хэлж дамжуулах зvйл байвал надад хэлж болно. Та тvр азнаад залгахгvй юу, уучлаарай тэр одоогоор завгvй байна” гэх мэтээр харилцах нь таны соёлыг илтгэх болно.
Утсаар олон нийтийн газар, автомашин дотор, гудамж талбайд байнга ярих, зааварчилгаа
өгөх нь маш эвгvй. Ийм яриаг аль болох товч, бусдад саад болохгvйгээр хийхийг бодоорой. Ажил хэрэгч хvнээс гадна хамгийн зохион байгуулалт муутай менежерын утас байнга дуугарч явдгийг та мэдэхэд илvvдэхгvй.
Эцэст нь хэлэхэд хэт орой, хэт эрт утсаар бvv ярь. Нэгэнт ярих шаардлага гарвал заавал хvлцэл
өчиж уучлалт гуйж, яриагаа маш товч, тодорхой болгохыг хичээгээрэй.

No comments:

Post a Comment