Wednesday, June 27, 2012

Г.Алтангэрэл: Жимс амттай болохын тулд эхлээд боловсордог

Г.Алтангэрэл:

Жимс амттай болохын тулд эхлээд боловсордог

Сургалтын төвийн талаар яриагаа эхлэх нь зөв байх?

Манай TEAM CENTER сургалтын төв нь 2009 оноос хойш байгуулга болон хувь хүмүүст бизнесийн зөвлөгөө сургалтууд явуулж ирсэн.

Багийн системд тулгуурласан шинэ арга техник болон багц хөтөлбөртэйгээр сургалтаа явуулж байна. Байгууллагын сургалтанд Менежерийн цогц чадамжууд, Борлуулалтаа ахиулах төгс тактикууд, Эелдэг үйлчилгээний маркетинг зэрэг болно.

Хувь хүний хөгжлийн сургалтанд өөрийгөө хөгжүүлхийг хүссэн хүн бүхэн хамрагдах боломжтой бөгөөд хүмүүжлийн болон зан араншин төлөвшүүлэх, илтгэх болон имидж бүрдүүлэх гэх мэтчилэн сургалтууд явагдаж байна.

Бусад сургалтын төвүүдээс ялгарах онцлог юу вэ?

Зах зээлд оршин тогтнохын тулд чанартай сургалт нэвтрүүлэх шаардлагатай байдаг. Энэ бол бичигдээгүй хууль. Байгууллагын сургалтын хөтөлбөр нь хамт олны хоорондын харилцаа болон шинэ арга техникууд, багын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хичээлийн хөтөлбөр явагддаг. Хичээлийг өөрсдийн хэрэгцээнд тохируулан сонгох боломжтой гэдгээрээ давуу.

            Хувь хүний хөгжлийн хувьд өдөр бүр багаар ажиллах чадвар эзэмшүүлэх программтай ба ингэснээр ажлын байранд хамгийн түрүүнд тавигддаг чадварыг эзэмших болно. Мөн англи хэлний хичээл мэргэжлийн өндөр түвшинд тухайн өдрийн заагдсан программын дагуу үзэдгээрээ ялгарах болно. Та бүхэн нэг төлбөр төлснөөр энэ бүхнийг өөрийн болгох боломжтой юм. Өөрөөр хэлбэл нэг сумаар хоёр туулай гэж үг байдаг даа.

Маш сайхан сонсогдож байна. Багш нарын хувьд?

Маш их туршлага хуримтлуулсан багш нар заах учраас та уйдах завгүй суралцах боломжтой юм. Нөгөөтэйгүүр сургалтын анги танхим бүгд таны суралцах таатай орчинг бүрдүүлсэн тул санаа амар тайван суралцах болно. Хэн ч ирсэн гэсэн найрсаг таатай хамт олон угтах учраас сурах хүсэл ирмэлзэл улам илүүтэйгээр төрөх болно.

Сүүлийн мөрүүдийг таньд?

Жимс амттай болохын тулд эхлээд боловсордог. Хүн ч мөн мэдлэг чадвартай, бусдыг манлайлахын тулд боловсрох хэрэгэтэй.

Хүн бүр Эх орныхоо ирээдүйн хөгжлийг гартаа атгах болсон 21–р зуунд өөрсдийнхөө аз жаргалын үүдийг нээхийг, бусдыг манлайлахыг хүссэн бүхэн манай сургалтын төвийг зорих нь зайлшгүй гэдэгт итгэж байна.

Өөрсдийгөө болон үр хүүхэд, эрхэлж буй бизнесээ өргөжүүлэн тэлж арвин их мэдлэг ажлын туршлага хуримтлуулах нь та болон бид бүхний хамтдаа хичээх тэр их хөдөлмөрөөс хамаарах болно.

Ярилцлага өгсөн таньд  баярлалаа.

Цаашдын ажил, амьдралд чинь амжилт хүсье. Баярлалаа.

No comments:

Post a Comment