Wednesday, August 22, 2012

WINNING TEAM таньд төгөлдөр хуурын үнэгүй сургалтыг санал болгож байна.

Урлагийг танин мэдэж, бишрэх сэтгэл гэдэг ээж аав, эх дэлхийгээ нигүүлсэн хайрлах сэтгэл билээ. Энэхүү мэдлэгт хүргэх гүүр нь УРЛАГИЙН БОЛОВСРОЛ юм. Хувь хүний хөгжлийн WINNING TEAM сургалт таньд төгөлдөр хуурын үнэгүй сургалтыг санал болгож байна.

Та WINNING TEAM-д суралцаснаар:

-Багаар ажиллах чадвар эзэмшинэ.

-Санал бодлоо чөлөөтэй илэрхийлнэ.

-Бусдыг удирдан манлайлна.

-Хүндэтгэх, хайрлах чадварт суралцана.

-Ирээдүйдээ зорилготой чин хүсэл эрмэлзэлтэй болно.

-Харилцааны соёл эзэмшинэ.

-Хариуцлагатай бие даасан нэгэн болно.

-Урлагын боловсрол эзэмшинэ.

_

Thursday, August 2, 2012

Олон нийтийн газар биеэ зөв авч явах соёл


  • Өрөөнд тамхи баагиулан орж хэрхэвч болохгvй.
  • Хаалгаар орохдоо эмэгтэйчvvдэд зам тавьж өгөх ёстой.
  • Суух гэж яарахын хэрэггvй. Гэрийн эздийг (хvлээн авалтын эздийг) та бvхнийг суухыг уриад, өөрсдөө суусны нь дараа сууж болно. Илvv дутуу хөдөлгөөн хийлгvй тайван, итгэлтэй суугаарай.
  • Өрөөний тавилга, зураг бусад зvйлийг удаан ширтэх хэрэггvй.
  • Эрэгтэй хvнд бvсгvйг танилцуулж болохгvй. Эрэгтэйчvvд өөрсдийн эзэлж буй анги давхаргаас vл хамааран хэзээ ч өөрийгөө танилцуулж чадна. Насаар бага эрчvvд, бvсгvйчvvдийг ахмадад нь эхэлж танилцуулах бөгөөд vvнээс эсрэгээр байвал хvндлээгvйд тооцогдоно. Хvмvvсийг танилцуулахаасаа өмнө тэд өөрсдөө чухам vvнийг хvсч байгаа эсэхийг нь мэдэх хэрэгтэй.
  • Бvсгvйчvvд болон ахмад хvнд гараа эхэлж сунгаж болохгvй.
  • Хvн бvхэнтэй гар барьж мэндлэхийн хэрэггvй. Эзэдтэй заавал мэндлэнэ. Харин бусад зочдод хvндэтгэн мэхийхэд л хангалттай.
  • Ярилцаж буй хvнийхээ анхаарлыг татахын тулд мөр лvv нь нудраад байх хэрэггvй.
  • Унаанд суухад бvсгvй хvн тvрvvлж орно. Суух, буухад нь бvсгvйчvvдэд туслах хэрэгтэй. Цахилгаан шатанд ч адилхан байдаг.
  • Малгайг дух руугаа хэт дарж өмсөх, эсвэл дагзан дээрээ хайнга хаяж болохгvй.
  • Хvмvvсийн дэргэд vсээ самнах, нvvрээ будахыг цээрлэх хэрэгтэй.
  • Өрөөний тавилга, зураг бусад зvйлийг удаан ширтэх хэрэггvй.
  • Эрэгтэй хvнд бvсгvйг танилцуулж болохгvй. Эрэгтэйчvvд өөрсдийн эзэлж буй анги давхаргаас vл хамааран хэзээ ч өөрийгөө танилцуулж чадна. Насаар бага эрчvvд, бvсгvйчvvдийг ахмадад нь эхэлж танилцуулах бөгөөд vvнээс эсрэгээр байвал хvндлээгvйд тооцогдоно. Хvмvvсийг танилцуулахаасаа өмнө тэд өөрсдөө чухам vvнийг хvсч байгаа эсэхийг нь мэдэх хэрэгтэй.
  • Бvсгvйчvvд болон ахмад хvнд гараа эхэлж сунгаж болохгvй.
  • Хvн бvхэнтэй гар барьж мэндлэхийн хэрэггvй. Эзэдтэй заавал мэндлэнэ. Харин бусад зочдод хvндэтгэн мэхийхэд л хангалттай.
  • Ярилцаж буй хvнийхээ анхаарлыг татахын тулд мөр лvv нь нудраад байх хэрэггvй.
  • Унаанд суухад бvсгvй хvн тvрvvлж орно. Суух, буухад нь бvсгvйчvvдэд туслах хэрэгтэй. Цахилгаан шатанд ч адилхан байдаг.
  • Малгайг дух руугаа хэт дарж өмсөх, эсвэл дагзан дээрээ хайнга хаяж болохгvй.
  • Хvмvvсийн дэргэд vсээ самнах, нvvрээ будахыг цээрлэх хэрэгтэй.

Tuesday, July 31, 2012

Утсаар ярих соёл


ХХ зууны эхэн vед хvмvvс хорвоогийн нэг захаас нөгөө захад байгаа хэн нэгэнтэй ярилцаж болно гэдэгт итгэл муутай байсан байх. Тэгвэл харилцуур утас орчин vед хамгийн өргөн дэлгэр тархсан холбоо харилцааны хэрэгсэл болсон төдийгvй бага ангийн сурагчид хvртэл утсаар ярилцан гудмаар явах нь сонин содон vзэгдэл байхаа больжээ.
Орчин vед утсаар ярилцах явцад таны боон танай пvvс, компанийн ажлын зохион байгуулалт, сахилга бат, дэг журам хялбархан танигдах болно.
Утсаар албан ажлын т
өлөвлөгөө, санхvvгийн нууцтай холбоотой асуудлыг ярьдаггvй ба ямар ч тааламжгvй яриа яригдаж байсан ч та тун тайван байхыг хичээгээрэй. Ер нь зарим хvн нvvр тулан ярилцахаас зайлсхийж утсаар ямар нэг асуудлыг шийдвэрлэхийг хичээдэг. Yvнтэй холбоотойгоор та өөрийн дууны өнгийг дарж сурах хэрэгтэй.
Хэрэв таны залгасан дугаарын харилцагч утсаа авахгvй тохиолдолд тvvнийг залхтал бvv дуудаарай. Гурав буюу тvvнээс дээш удаа дуудаад байх хэрэггvй байдаг. Харилцах хvн чинь ямар нэгэн байдлаар утас авах завгvй байсан бол дараагийн залгалтанд авах болно.
Таны залгасан хvний утас автомат дуу хураагчтай бол та хэт нуршилгvй яриад уулзах, захих зvйлээ товч хэлээд
өөрийн нэрийг хэлээд заавал хэлж бичvvлдэг.
Утсаар харилцах соёл нь утсыг аван мэндлэхээс эхэлдэг. Харилцуурыг авч буй этгээд
өөрийн албан газар, компанийнхаа нэрийг хэлж “...сонсож байна” гэж яриаг эхэлнэ. Мөн ярилцаж буй хvнээ “та” хэмээн дуудах нь аятайхан сонсогддог бөгөөд асуултанд эелдгээр, товч хариулт өгч сураарай.
Яриа д
өнгөж дуусмагц утсаа бvv тасал. Ингэх нь харилцуурын цаана байгаа хvнийг vл хvндэлсэн, салахын тvvс болсон сэтгэгдэл төрvvлнэ.
“Хэн бэ”, “Хаанаас ярьж байгаа юм бэ”, “Юу гэсэн юм” гэх мэтээр харьцах нь эвгvй. “Уучлаарай, тантай ярих хvн одоогоор эзгvй байна. Та хэлж дамжуулах зvйл байвал надад хэлж болно. Та тvр азнаад залгахгvй юу, уучлаарай тэр одоогоор завгvй байна” гэх мэтээр харилцах нь таны соёлыг илтгэх болно.
Утсаар олон нийтийн газар, автомашин дотор, гудамж талбайд байнга ярих, зааварчилгаа
өгөх нь маш эвгvй. Ийм яриаг аль болох товч, бусдад саад болохгvйгээр хийхийг бодоорой. Ажил хэрэгч хvнээс гадна хамгийн зохион байгуулалт муутай менежерын утас байнга дуугарч явдгийг та мэдэхэд илvvдэхгvй.
Эцэст нь хэлэхэд хэт орой, хэт эрт утсаар бvv ярь. Нэгэнт ярих шаардлага гарвал заавал хvлцэл
өчиж уучлалт гуйж, яриагаа маш товч, тодорхой болгохыг хичээгээрэй.

Сургамжит өгүүллэг 4

Туйлшрал

Шинжлэх ухааны нээлтүүд, зохион бүтээгчдийн том үзэсгэлэнд арван жилийн сургуульд сурдаг нэг хүү оролцжээ. Тэр хүү”dihydrogen monokside” бодисыг хүнсэнд хэрэглэхийг эрс хориглохыг уриалаад болохгүй байсан ч гэсэн маш хатуу чанга хяналт тавьж өгөхийг шаарджээ. Тэр томоос том самбарт тухайн бодисын хор уршгийг ийнхээ жагсаан бичжээ. 

1. маш их хөлрүүлж бөөлжүүлдэг 2. байгальд маш их хор учруулдаг хүчлийн борооны гол элемент 3. хэрэв хийн хэлбэрт шилжих юм бол гал түймрийг дэврээх аюултай 4. амьсгалах үед хоолой руу, эсвэл уушгинд орвол шууд үхэлд хүргэнэ 5. хөрсний элэгдэл бий болгодог. 6. машины тоормозны хүчийг сааруулдаг 7. үхлийн хорт хавдруудын үүсгэгчийг агуулдаг. Хүүгийн бичсэн энэ самбарыг нэг цагийн дотор 50 хүн ирж уншжээ. 43 хүн эрчимтэй дэмжиж, хориглох талаар санал нийлж цаашид дэмжин хамтарч ажиллахаа илэрхийлжээ. 6 хүн тээнэгэлзэж харин 1 л хүн хориглох гээд байгаа зүйл нь амьд ертөнцийг тэтгэгч УС гэдгийг хэлжээ. Хүүгийн энэ төсөл нь “бид хэр хурдан хууртаж туйлширдаг вэ” гэдэг тэмцээнд нэгдүгээр байр эзэлжээ. Хүү, “маш хялбараар эргүүлж утгыг нь өөрчилсөнөөр буруу ойлголт төрүүлж нийгмийн хандлагыг өөрчлөх нь тун амархан. Тиймээс юумыг заавал мэргэжлийн хүнээс асууж лавлах хэрэгтэй гэдгийг ойлгуулахыг хичээсэн юм” гэжээ.

Monday, July 30, 2012

Амжилт гаргахыг хүссэн хэн бүхэнд зориулсан багц сургалтанд урьж байна.


Та үүнийг хүсч байна уу?     

·            Ажилдаа амжилт гаргах

·            Албан тушаал ахих

·            Орлогоо нэмэгдүүлэх

·            Захиралдаа үнэлэгдэх

·            Хамт олны дунд нэр хүнд олох

·            Стресгүй ажиллах

Тэгвэл бид таньд 7 хоногийн эрчимчимжүүлсэн сургалтыг санал болгож байна.

Success-woman

 

 

Tuesday, July 24, 2012

Сургамжит өгүүллэг 3

Бялуу

805bread

Би өдрийнхөө талхыг авахаар мухлагт ирэхэд талх арай гарч амжаагүй байв. Тэлхчин: Та жаахан хүлээж байхгүй юу? Талх 2-3 минутын дараа гарна гэв. Намайг хүлээж байх зуур нэгэн настайвтар, энгэртээ одон медаль зүүсэн, бага зэрэг доголон эр орж ирээд талхчинтай мэндлэн тороо өглөө. Талхчин түүнд өчигдрийнх болов уу гэмээр хуучирсан талх хоёрыг гаргаж ирээд торонд нь хийж өгөв. Би талхчингаас яагаад шинийг өгөөгүйг асуухад талхчин: Өөрөө хүсдэг юмаа, их ядуу болохоороо надаас тал үнээр нь авдаг юм гэлээ.

Би "Энэ хэн юм бэ?" гэж асуухад, талхчин: Ахмад дайчин, хүү бэр хоёроо автомашины ослоор алдчихаад хоёр нялх ихрийг нь харж хоцорсон. Тэгээд эднийгээ багахан цалингаараа өдий хүртэл тэтгэж яваа хүн дээ гэв. Түүний яриаг сонсоод надад өрөвдөх сэтгэл төрж, бага ч гэсэн тус болох юмсан гэж бодов. Тэгээд, зөрүүг нь би төлчихье, нэг ч гэсэн удаа шинэхэн талх идэг гэхэд талхчин зөвшөөрөн толгой дохиод талхыг шинээр сольж өгөөд, ах гуай та ч азтай хүн юмаа, өнөөдөр таны ихрүүд шив шинэхэн бялуу шиг талх идэх болно гэв. Өвгөн баярлан талхаа авах зуураа, бурхан чамайг ивээг хүү минь, өнөөдөр тэдний төрсөн өдөр болохыг та яаж мэдээ вэ? гэв.