Tuesday, July 31, 2012

Сургамжит өгүүллэг 4

Туйлшрал

Шинжлэх ухааны нээлтүүд, зохион бүтээгчдийн том үзэсгэлэнд арван жилийн сургуульд сурдаг нэг хүү оролцжээ. Тэр хүү”dihydrogen monokside” бодисыг хүнсэнд хэрэглэхийг эрс хориглохыг уриалаад болохгүй байсан ч гэсэн маш хатуу чанга хяналт тавьж өгөхийг шаарджээ. Тэр томоос том самбарт тухайн бодисын хор уршгийг ийнхээ жагсаан бичжээ. 

1. маш их хөлрүүлж бөөлжүүлдэг 2. байгальд маш их хор учруулдаг хүчлийн борооны гол элемент 3. хэрэв хийн хэлбэрт шилжих юм бол гал түймрийг дэврээх аюултай 4. амьсгалах үед хоолой руу, эсвэл уушгинд орвол шууд үхэлд хүргэнэ 5. хөрсний элэгдэл бий болгодог. 6. машины тоормозны хүчийг сааруулдаг 7. үхлийн хорт хавдруудын үүсгэгчийг агуулдаг. Хүүгийн бичсэн энэ самбарыг нэг цагийн дотор 50 хүн ирж уншжээ. 43 хүн эрчимтэй дэмжиж, хориглох талаар санал нийлж цаашид дэмжин хамтарч ажиллахаа илэрхийлжээ. 6 хүн тээнэгэлзэж харин 1 л хүн хориглох гээд байгаа зүйл нь амьд ертөнцийг тэтгэгч УС гэдгийг хэлжээ. Хүүгийн энэ төсөл нь “бид хэр хурдан хууртаж туйлширдаг вэ” гэдэг тэмцээнд нэгдүгээр байр эзэлжээ. Хүү, “маш хялбараар эргүүлж утгыг нь өөрчилсөнөөр буруу ойлголт төрүүлж нийгмийн хандлагыг өөрчлөх нь тун амархан. Тиймээс юумыг заавал мэргэжлийн хүнээс асууж лавлах хэрэгтэй гэдгийг ойлгуулахыг хичээсэн юм” гэжээ.

No comments:

Post a Comment