Showing posts with label сургалтын төв. Show all posts
Showing posts with label сургалтын төв. Show all posts

Tuesday, July 17, 2012

Хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээгээ хэрхэн сайжруулах вэ?

Үйлчилгээний байгууллага зохион байгуулахад хамгийн ээдрээтэй байдаг. Олон мянган хэрэглэгчидийн сэтгэлд хүрсэн үйлчилгээг явуулна гэдэг мэдээж сайн үйлчилгээг шаардахаас аргагүй юм. Тэгвэл ихэнх сайн үйлчилгээтэй компаниуд дараах 4 зүйлийг байнга хийж дадсан байдаг ажээ.
Shopassistant
1.       Хэрэглэгчидтэйгээ шууд харилцах
Хэрэглэгчидийг татахад менежмент маш чухал үүрэгтэй. Тийм учраас та хэрэглэгчиддээ байнга менежментийн арга барилуудаас ашиглаж байх ёстой юм. Ингэнэ гэдэг нь бүгдээрээ цугларах, эсвэл дугуй ширээг хэлж байгаа юм биш. Харин хэрэглэгчидтэй сайхан харилцаж, ярилцаж, санаа бодлоо хуваалцах ёстой юм. Энэ бол ердөө хэцүү биш. Жишээ нь хэрвээ та рестораны менежер бол хэрэглэгчидтэйгээ уулзаж, ямар хоол, ямар үйлчилгээг хүсэж байгаа эсэхийг нь асууж болно шүү дээ. Ер нь ямар ч бизнесийн амжиллтай ажиллах нь хэрэглэгчидтэй харилцах харилцаан дээр тогтож байдаг гэж болно. Яагаад гэвэл хэрэглэгчгүй бизнес байхгүй шүү дээ.

2.       Хэрэглэгчидэд үзүүлэх үйлчилгээний стандарт тогтоож өгөх ёстой.
Хүн бүр хэрэглэгчид байдаг. Тэгвэл та өөрөө тухайн үйлчилгээгээр үйлчлүүлэхдээ ямар зүйлийг хүсэн хүлээдэг вэ? Ийм байдлаар та өөрийгөө холбож өгөх ёстой юм. Ингэж байж та жинхэнэ үйлчилгээг бий болгож чадна. Та ажилчидтайгаа хэрэглэгчидтэй харилцах, ярилцах боломжийг гаргаж өгөх ёстой юм. Мөн та өөрөө жинхэнэ шударга байж чадах аваас хэрэглэгчид тантай үнэн сэтгэлээсээ харилцах болно гэдгийг санаарай. Ингээд үйлчилгээний стандартыг тогтоох ёстой юм. Гэхдээ энэ нь та хэрэглэгчидийн хэлсэн болгоныг заавал үзүүлэх ёстой гэсэн үг биш шүү дээ. Та хамгийн сайнаараа л хичээх ёстой юм. Гэхдээ энэ нь та хэрэглэгчдийн хэлсэн болгоныг заавал үзүүлэх ёстой гэсэн үг биш шүү.  Хамгийн гол нь хэрэглэгчидээ хүндэтгэх хэрэгтэй.

3.       Ажилчидад үйлчилгээний стандарт тогтооход оролцох эрх олгох
Хэрэглэгчид танд юу хүсэж байгаагаа хэлэх болно. Харин тэдгээр зүйлсийг бий болгоход таны ажилчид танд тус болно. Тэгэхээр ажилчид бол маш чухал хүмүүс. Ажилчид байнга хэрэглэгчидтэй ойр ажилладаг. Тэд юуг хийвэл зөв байх, юуг хийвэл буруу байх зэргийг бүгд мэднэ. Таны авч явуулсан арга хэмжээ тань үр нөлөөгөө өгж байгаа эсэхийг тэд л мэднэ. Тэгэхээр тэд шийдвэр гаргах, стандарт тогтооход зайлшгүй оролцох ёстой хүмүүс юм. Компаниуд үүндээр хамгийн их алддаг. Удирдлагууд ажилчид зөвхөн бидний гаргасан шийдвэрийг дагах ёстой мэтээр боддог. Тэгэхээр стандартыг тогтоох үйл явцад ажилчидыг эхнээс нь дуусах хүртэл оролцуулах нь зөв юм. Төлөвлөлтийн үйл явц, мэдээлэл цуглуулах явц, шийдвэр гаргах үйл явц бүгдэнд нь ажилчдыг оролцуулах хэрэгтэй.

4.   Хэрвээ та удирдах хүн бол хүн бүрт хэрэглэгчидэд үзүүлэх нөлөө хамгийн чухал, хамгийн тэргүүний гэдгийг нь ойлгуулах ёстой.
Та үйлдэл хэлж буй үгээрээ энэ бүгдийг ойлгуулж тунхаглаж байх ёстой. Ер нь энэ 4 зүйл яг дарааллаараа байх нь элбэг боловч, хэрвээ таны хийж буй зүйл урт хугацааны зорилт, зорилго бол та 4-р зүйлээс ажиллаж эхлэх ёстой. Яагаад гэвэл удирдах хүн таны гаргасан заавар тушаал бүх үйл явцаар дамжин явдаг.

Wednesday, June 27, 2012

Г.Алтангэрэл: Жимс амттай болохын тулд эхлээд боловсордог

Г.Алтангэрэл:

Жимс амттай болохын тулд эхлээд боловсордог

Сургалтын төвийн талаар яриагаа эхлэх нь зөв байх?

Манай TEAM CENTER сургалтын төв нь 2009 оноос хойш байгуулга болон хувь хүмүүст бизнесийн зөвлөгөө сургалтууд явуулж ирсэн.

Багийн системд тулгуурласан шинэ арга техник болон багц хөтөлбөртэйгээр сургалтаа явуулж байна. Байгууллагын сургалтанд Менежерийн цогц чадамжууд, Борлуулалтаа ахиулах төгс тактикууд, Эелдэг үйлчилгээний маркетинг зэрэг болно.

Хувь хүний хөгжлийн сургалтанд өөрийгөө хөгжүүлхийг хүссэн хүн бүхэн хамрагдах боломжтой бөгөөд хүмүүжлийн болон зан араншин төлөвшүүлэх, илтгэх болон имидж бүрдүүлэх гэх мэтчилэн сургалтууд явагдаж байна.

Бусад сургалтын төвүүдээс ялгарах онцлог юу вэ?

Зах зээлд оршин тогтнохын тулд чанартай сургалт нэвтрүүлэх шаардлагатай байдаг. Энэ бол бичигдээгүй хууль. Байгууллагын сургалтын хөтөлбөр нь хамт олны хоорондын харилцаа болон шинэ арга техникууд, багын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хичээлийн хөтөлбөр явагддаг. Хичээлийг өөрсдийн хэрэгцээнд тохируулан сонгох боломжтой гэдгээрээ давуу.

            Хувь хүний хөгжлийн хувьд өдөр бүр багаар ажиллах чадвар эзэмшүүлэх программтай ба ингэснээр ажлын байранд хамгийн түрүүнд тавигддаг чадварыг эзэмших болно. Мөн англи хэлний хичээл мэргэжлийн өндөр түвшинд тухайн өдрийн заагдсан программын дагуу үзэдгээрээ ялгарах болно. Та бүхэн нэг төлбөр төлснөөр энэ бүхнийг өөрийн болгох боломжтой юм. Өөрөөр хэлбэл нэг сумаар хоёр туулай гэж үг байдаг даа.

Маш сайхан сонсогдож байна. Багш нарын хувьд?

Маш их туршлага хуримтлуулсан багш нар заах учраас та уйдах завгүй суралцах боломжтой юм. Нөгөөтэйгүүр сургалтын анги танхим бүгд таны суралцах таатай орчинг бүрдүүлсэн тул санаа амар тайван суралцах болно. Хэн ч ирсэн гэсэн найрсаг таатай хамт олон угтах учраас сурах хүсэл ирмэлзэл улам илүүтэйгээр төрөх болно.

Сүүлийн мөрүүдийг таньд?

Жимс амттай болохын тулд эхлээд боловсордог. Хүн ч мөн мэдлэг чадвартай, бусдыг манлайлахын тулд боловсрох хэрэгэтэй.

Хүн бүр Эх орныхоо ирээдүйн хөгжлийг гартаа атгах болсон 21–р зуунд өөрсдийнхөө аз жаргалын үүдийг нээхийг, бусдыг манлайлахыг хүссэн бүхэн манай сургалтын төвийг зорих нь зайлшгүй гэдэгт итгэж байна.

Өөрсдийгөө болон үр хүүхэд, эрхэлж буй бизнесээ өргөжүүлэн тэлж арвин их мэдлэг ажлын туршлага хуримтлуулах нь та болон бид бүхний хамтдаа хичээх тэр их хөдөлмөрөөс хамаарах болно.

Ярилцлага өгсөн таньд  баярлалаа.

Цаашдын ажил, амьдралд чинь амжилт хүсье. Баярлалаа.