Wednesday, July 18, 2012

Нэрийн хуудас хэрэглэх соёл

Ажил хэрэгч харилцааны явцад өдөр тутам хэрэглэгддэг онцгой ач холбогдолтой зүйл бол нэрийн хуудас. Сүүлийн жилүүдэд ажил хэрэгч хүмүүсийн хүрээнд нэрийн хуудсыг албаны төдийгүй албан бус харилцаанд өргөн ашиглах болсон байна. Нэрийн хуудас нь албаны, хувийн, гэр бүлийн гэсэн гурван янзын хувилбартай байж болно.
Name_card
Албаны: нэрийн хуудасны голд овог нэр, албан тушаал, зэрэг дэв, зүүн доод буланд албан газрын хаяг, утас, факс бичигдэнэ.
Хувийн: овог нэрээ төв хэсэгт нь бичиж баруун доод буланд нь гэрийн хаяг, утас факсаа бичнэ.
Уулзаж танилцаагүй боловч нэрийн хуудсаа солилцсон бол уулзсантай адил үзэж харилцаж болдог.Нэрийн хуудас нь таны овог нэр, албан тушаал, ажлын чиглэл, албан хаяг зэргийг мэдээлэхээс гадна баяр хүр­гэх, эмгэнэл илэрхийлэх, хаяг өөрчлөгдөх зэрэг бусад нэ­мэлт мэдээлэл хүргэх бо­лолцоог олгодог. Нөгөөтэй­гүүр, тухайн компанийн тө­лөөлөл, хүний имижийн нэг хэсэг болдог онцлогтой. Нэ­рийн хуудасны стандарт хэм­жээнээс гадна нимгэн зузаан, цаасны чанар нь их чухал. Хэт зузаан эсвэл нимгэн байх нь тохиромжгүй. Тухайн хү­ний нэрийн хуудасны бичиг­лэлээс гадна өнгө үзэмж нь компанийн маркатинг болон менежментийн бодлогыг илэрхийлж  байдаг аж.
Хэмжээний хувьд гол тө­лөв 5х9 байдаг бөгөөд 8х4, 7х4 хэмжээтэй байх нэ­рийн хуудсыг эрэгтэй, эмэг­тэй гэж ангилдаг. Эрчүүдийнх дөрвөлжин өнцөгтэй, охид бүсгүйчүүдийнх дугуй өнцөг­тэй байдгаараа ялгаатай юм. Мөн албан захидал маягаар нэрийн хуудасыг 10х7 хэмжээтэй хийх нь ч бий.
Бэлэг дурсгал, цэцэг, альбом, ном, сонин, сэтгүүл, театрын үзвэрийн тасалбар, фото зураг илгээхдээ нэрийн хуудсыг хамт явуулдаг.
Шуудан, элчээр илгээж буй нэрийн хуудсыг тусгай дугтуйд хийж, хүлээн авагч хүнийхээ овог нэр, албан тушаалыг гараар буюу бич­гийн машинаар цэвэрхэн бич­нэ. Ийм хэлбэрээр хүргэж байгаа нэрийн хуудсыг ну­галж тэмдэглэдэггүй, товч хэдэн үг бичих нь зүйтэй.
Нэрийн хуудсыг хэрэглэх явцад олон улсын хэмжээнд мөрддөг онцгой дүрэм байдаг.
Тухайлбал, нэрийн хууд­саа үлдээх явдал юм.
· Та­нилцах уулзалт ярианы дараа албан тушаал, зэрэг дэвээр багатай хүн нь нэрийн хууд­саа үлдээнэ.
· Ижил зэрэг дэв­тэй хүмүүсийн аль насаар бага нь нэрийн хуудсаа үл­дээнэ.
· Ганц бие эрэгтэй хү­ний гэрт эмэгтэй хүн нэрийн хуудсаа орхидоггүй.
· Эмэгтэй хүнтэй танилцсан эрэгтэй хүн нэрийн хуудсаа тэр эмэгтэй­гээс гадна нөхөртэй бол (танихгүй байсан ч хамаагүй) түүнд бас өгөх ёстой.
Нэрийн хуудасны үс­гийн шрифт ямар ч байж болох ч муу чанарын цаас, ердийн хэрэглээний хэвлэх маши­наар буюу прин­терээр хэв­лэсэн нэрийн хууд­сыг хэ­рэглэдэггүй. Ажил хэрэгч хүмүүсийн нэрийн хуудасны цаасны өнгө цагаан байх ёстой ч сүүлийн үед нэрийн хуудсанд алт, мөн­гөн, хар, улаан, ягаан гээд бүхий л өнгийг чөлөөтэй ашиг­лах болжээ. Нэрийн хуу­дас нь таныг танилцуулах бяцхан ном байж болно. Түү­нийгээ хэр зэрэг үр бүтээлтэй ашиг­лах нь таны санаачилгаас хамаарна. Товчхондоо, ажил хэрэгч хүний нэ­рийн хуудас тогтсон нэг заг­вартай байхаас гадна сайн чанарын цаасан дээр хэв­лэгд­сэн байх ёстой. Танд сануулахад, хэн нэгэн­тэй танилцахдаа нэрийн хууд­саа зөв харуулж өгөхөө бүү мартаарай. Харин өөрөө хүнээс нэрийн хуудсыг нь авсан бол цүнх эсвэл дэвт­рийн завсарт бүү хийгээрэй.

No comments:

Post a Comment