Wednesday, June 27, 2012

Сургалтын менежер Г.Алтангэрэл: Аливаа сурсан эрдэм хүнд үр шимээ хэзээд хүртээдэг

    

       Таны энэ өдрийн амгаланг айлтгая! Манай Team Center” сургалтын төв нь 2009 оноос тогтмол үйл ажиллагаа явуулж өдгөө 3 дахь жилийнхээ ойтой золгож байна. Юуны өмнө суралцан төгссөн, одоо суралцаж буй бүх суралцагчид, байнгын түнш байгууллагууд  болон багш ажилтнууддаа талархаж байгаагаа илэрхийлье.  

     Хүн төрөлхтөн техник технологи, мэдээлэл харилцаа, даяарчлалын хөгжлийн шинэ үе 21-р зуунд амьдарч байна. Иймд боловсрол, мэргэжлийн ур чадвар сайтай, туршлагатай иргэн Монгол улсаа хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, дэлхийн өндөр хөгжилтэй орны жишиг шаардлагаар ажиллаж амьдарч чадна.

     Манай сургалтын төвийн хамт олон сургалтынхаа чанар, үр өгөөжийг дээшлүүлж, сургалтынхаа агуулга хөтөлбөрийг байнга шинэчлэх замаар сургалт, зөвөлгөөний ажлаараа Монголдоо тэргүүлэх сургалтын төв болохын төлөө  зорилго тавин, зориг эрмэлзлэл дүүрэн ажиллаж байна. Энэ зорилгод хүрэхийн тулд багш, суралцагчид, ажилтан, ажиллагсад бүгд нэг баг болж зүтгэх шаардлагатай. Нэг баг болж, нэг зорилгод зүтгэхийн тулд мэдээллийг бүрэн түгээж, нэг ойлголттой байх нь чухал билээ.  

       Аливаа сурсан эрдэм хүнд үр шимээ хэзээд хүртээдэг. Бидний сэтгэл зүрх, цаг хугацаа, хөдөлмөр бүтээл шингэсэн эл сургалт таныг эх орондоо хувь нэмэртэй, шилдэг боловсон хүчин, залуу манлайлагч болгон төлөвшүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

 

 

Таныг хүндэтгэсэн: Сургалтын менежер Г.Алтангэрэл

 

No comments:

Post a Comment